Мэдээ мэдээлэл

ИРГЭН ТА САНАЛ АВАХ БАЙРАНД САНАЛ ӨГӨХ2024-5-30

Санал авах ажиллагаа Санал авах ажиллагаа 07:00 цагт эхэлнэ. Санал авах ажиллагаа эхэлмэгц зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн регистрийн дугаараар бүртгэл хийж, сонгогчийн бүртгэлийн хуудсыг итгэмжлэгдсэн ажилтнаар гаргуулан авах бөгөөд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналаа өгсөн сонгогчийн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийнэ. Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгөх бөгөөд сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналаа өгсөн сонгогчийн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж дууссаны дараа авч эхэлнэ. Санал авах байранд ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтан санал өгөхөөр ирсэн сонгогчийн гарын хурууны хээг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим сантай тулган таниулж, сонгогч саналаа өгснийг илэрхийлэх  тэмдэглэгээ хийсэн эсэхийг нягтлан шалгасны үндсэн дээр зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно. Сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсхүл ажиллах боломжгүй болсон бол тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, тэмдэглэл үйлдэх бөгөөд уг тэмдэглэлийг үндэслэн тухайн сонгогчид саналын хуудас олгоно. Энэ тохиолдолд иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн тухайн цаг үеийн гэрэл зургийг авч, овог, нэр, регистрийн дугаар болон бүртгэлийн хуудас олгосон цаг, минутыг тэмдэглэсэн цаасан архив үүсгэж хадгална. Гарын хурууны хээгээр нь сонгогчийг таних боломжгүй бол сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж сонгогчийн бүртгэлийн хуудас олгох бөгөөд цахим болон цаасан архив үүсгэж хадгална. Сонгогч шилжих журмын дагуу шилжин ирсэн сонгогчийн шилжих хуудсыг давхар шалгаж, сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно. Хэсгийн хорооны гишүүн сонгогчийн бүртгэлийн хуудсыг авч саналын хуудас олгоно

ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ2024-5-30

1. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар хэн санал өгөх вэ? Дараах сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар тухайн сонгогчийн оршин байгаа газарт нь очиж авна: -Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч; -Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч; -Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч; -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч; - Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа сонгогч

Мэдээ мэдээлэл


фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.