
Мэдээллийн технологи өндөр хурдацтай хөгжиж буй энэ эрин цагт Эрхэм та бүхэнтэй цахим интернетийн орчинд уулзаж байгаадаа нэн таатай байгаагийн ялдамд Та бүхэндээ Нийслэлийн Багахангай дүүргийн ажилч хичээнгүй түмэн олнийхоо чин сэтгэлийн мэндийг цахим ертөнцийн хэрэглэгч, уншигч та бүхэндээ уламжилья. Дүүргийн Тамгын газрын даргын эрхэм хүндтэй, бас хариуцлагатай албанд томилогдсон миний бие албан үүргээ чин шударгаар биелүүлж айл өрх, иргэн бүрт шууд тусахаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийг дээшлүүлэхийн төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчилж ажиллах болно.
Байгаль орчноо хамгаалан, уламжлалт мал сүрэг хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, орчин цагийн боловсрол соёл, хөгжлийн зөв бодлого, нутгийн ажилсаг хөдөлмөрч чанар энэ бүхэн бол бидний хөгжлийн баталгаа юм. Та бүхэндээ ажил хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Л.САНЖИЙЖАМЦ

АДУУЧИН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.
ШИНЭ ОНЫ АНХНЫ "НАР УГТАХ" ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА
Х.Нямбаатар: Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаж, хүнсний дэлгүүрээс топ ААН хүртэлх бүхий л бизнес эрхлэгчдийг дэмжинэ.
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.