Нийгмийн хөгжлийн хэлтэс

1089

Эрхэм зорилго:

ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс нь боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр халамж үйлчилгээ, хүүхэд залуучууд, соёлын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, иргэдийг сурч боловсрох, хөгжих, эрүүл аж төрөх, хөдөлмөрлөх, хамгаалуулах эрх ашгийг бүх талын үйл ажиллагаагаар дэмжиж, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай, шуурхай хүргэх амжилтаа бататган ажлын арга барил, идэвх санаачлагаа улам дээшлүүлэн ажиллах зорилго тавин ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын Засгийн газрын 2021 оны 360-р тогтоол, НЗД-ын 2021 оны А/1058, Дүүргийн Засаг даргын  2022 оны А/10 захирамж, ЗДТГ-ын даргын 2022 оны А/03 дугаар тушаалаар 4 хүний бүтэц орон тоотойгоор батлагдан дараах бүтцээр ажиллаж байна.

  • Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн
  • Боловсрол, соёл урлаг хариуцсан мэргэжилтэн
  • Эрүүл мэнд, биеийн тамир, индекс хариуцсан мэргэжилтэн

Чиг үүрэг:

Тус хэлтэс нь төрөөс нийгмийн салбарт дэвшүүлсэн бодлого, зорилтыг орон нутагт хэрэгжүүлэхэд нийгмийн салбар, бүлгийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар ханган чиглүүлэх, нийгмийн талаар авч хэрэгжүүлэх орон нутгийн бодлогыг тодорхойлох, төрийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, бодлогын зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, бодлого, зорилтыг олон нийтэд сурталчлах чиг үүрэг бүхий нэгж юм.

 

 

 






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.