Дүүргийн “Багш нарын бага хурал”-ыг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Соёлын ордонд зохион байгууллаа.

2023-9-26
2

Дүүргийн “Багш нарын бага хурал”-ыг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Соёлын ордонд зохион байгууллаа. Тус бага хурлаар 2022-2023 оны хичээлийн жилд зохион байгуулсан ажил, арга хэмжээ, ололт амжилт, цаашид анхаарах асуудал, 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилт, хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Боловсролын ерөнхий хуулийн танилцуулга болон холбогдох асуудлаар мэдээлэл хүргэв.

Бага хурлын үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 8 багшийг нийслэл, дүүргийн шагналаар шагнаж урамшуулав. Уг хуралд ЕБС, СӨБ-ын 60 гаруй багш оролцов.






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.