Санхүү төрийн сангийн хэлтэс

1103

ЧИГ ҮҮРЭГ:

Санхүү, төсвийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг  зохион байгуулах, нягтлан бодох бүртгэлийн стандартыг мөрдүүлэх, дүүргийн төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийг хуваарилах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, холбогдох байгууллага, иргэдийг мэдээллээр хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүргийн хүрээнд  нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын өмнө хариуцна.


ЭРХЭМ ЗОРИЛГО:

Дүүргийн санхүү, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлогын хэрэгжилтийг ханган, үр дүнгийн тайлагналыг ил тод болгоход эрхэм зорилго оршино.

АЛСЫН ХАРАА:
Орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх, нөөцийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах замаар дүүргийн санхүү, эдийн засгийн бие даасан хараат бус байдлыг хангахын төлөө алсын хараатай ажиллана.


БҮТЭЦ:
Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь Дүүргийн Засаг даргын 2013 оны А/26 дугаар захирамжаар хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч, банкны төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтэн, орлогын эдийн засагч, төсвийн асуудал хариуцсан мэргэжилтэн, статистикч, хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч, сургалт мэдээ хариуцсан мэргэжилтэн, 

ЗОРИЛТ:

Дүүргийн санхүү, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлогын удирдамжаар хангах, удирдлагыг мэргэжлийн зөвлөгөө мэдээллээр хангах

Дүүргийн санхүү, төсвийн харилцааг боловсронгуй болгох
Орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, бааз суурийг өргөтгөх
Төсвийн төлөвлөлтийг сайжруулах, зарцуулалтанд хяналт тавих
Дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн мэдээ, тайланг чанаржуулах
Нягтлан бодох бүртгэлийн стандартыг мөрдүүлэх, бүртгэлд хяналт тавих
Мөнгөн хөрөнгийн төлбөр тооцоог төрийн сангийн нэгдсэн дансаар түргэн шуурхай гүйцэтгэх, дотоод хяналтыг хэрэгжүүлэх
Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх
Бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх
Өмч хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, шинээр бий болж байгаа хөрөнгийг бүртгэлжүүлэх
Статистик судалгаа, тооллого явуулж, бүртгэл хөтлөх, нэгтгэх, мэдээлэх
Бүртгэл тооцооны ажилтнуудын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх
Хэрэглэгчдийг төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын үнэн, бодит мэдээллээр цаг хугацаанд нь хангах
Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.