
Эрхэм зорилго
Төрийн албаны ёс зүйг эрхэмлэж, мэргэшсэн чадварлаг албан хаагчдаар хуулийн хүрээнд иргэдийн сэтгэл ханамжид нийцсэн төрийн үйлчилгээг тасралтгүй ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэнэ.
Тамгын газрын алсын хараа
Дүүргийн хэмжээнд хууль, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах, иргэдэд соёлч боловсон үйлчлэх, төрийн байгууллагын сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, удирдах болон гүйцэтгэх ажилтны мэдлэг боловсролыг дээшлүүлж, мэргэшсэн тогтвортой боловсон хүчнээр хангах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх замаар нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны байгууллагуудын манлайлагч байх
Баримтлах үндсэн зарчим
Хурдтай байх – Засаг дарга, ИТХурлын төлөөлөгчид, иргэд олон нийтээс өгсөн үүрэг, дэвшүүлсэн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх;
Үнэн зөв мэдээлэл ашигладаг байх – Дүүргийн нийгэм, эдийн засгийн амьдралын бүхий л талын үйл ажиллагааг илэрхийлсэн бодит тоон мэдээллийн эх сурвалжийг үнэн зөв гаргаж, удирдлагын шийдвэр гаргахад оновчтой хувилбарыг санал болгож чаддаг байх;
Бүтээлч үр дүнтэй байх – Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэж мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлэн дүүргийн иргэд, байгууллагын үйл ажиллагаанд шууд хүрч ажиллах;
Хууль дээдлэх – Зөвхөн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байх
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Багахангай дүүргийн ЗДТГ-ын Төрийн Захиргааны Удирдлагын хэлтсийн Захиргааны тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Б.Одбаяр Утас: 98119953

МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ, ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ПЛАТФОРМ “MINING WEEK & MINEPRO 2025” УУЛ УУРХАЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дагуул хот хөгжүүлэх замаар төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах талаар хэлэлцэж байна
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн ёслолын нээлт амжилттай болж өндөрлөлөө