1. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар хэн санал өгөх вэ? Дараах сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар тухайн сонгогчийн оршин байгаа газарт нь очиж авна: -Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч; -Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч; -Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч; -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч; - Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа сонгогч. 2. Хүсэлтээ хэрхэн гаргах вэ? -Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч; -Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч; -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч; -Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа сонгогч тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд байгууллагын удирдлага уг хүсэлтийг тодорхойлолтын хамт санал авах өдрөөс 7-гоос доошгүй хоногийн өмнө өөрийн байгууллагын нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдах сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ. Бичгээр гаргасан хүсэлтэд овог нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх газрын хаяг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх шалтгаан, холбогдох утасны дугаарыг иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбарын хамт ирүүлнэ. Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадалгааг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар хүргүүлнэ: -эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч тухайн байгууллагын захиргаанд; -бусад тохиолдолд өөрийн харьяа хэсгийн хороонд. Сонгогч нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол тухайн сонгогчийн харьяалагдах баг, хорооны Засаг дарга түүний хүсэлт, мэдээллийг холбогдох хэсгийн хороонд хүргүүлэх үүрэгтэй. Сум, дүүргийн сонгуулийн хороо ирүүлсэн хүсэлт, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө тухайн сонгогчийн харьяалагдах хэсгийн хороонд хүргүүлнэ. 3. Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа Санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна. ✓ Хэсгийн хороо болон түүний дэргэд ажиллах итгэмжлэгдсэн ажилтан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадалгаа, тодорхойлолтыг хүлээн авч, дараах ажиллагааг хийнэ: -тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг итгэмжлэгдсэн ажилтны оролцоотойгоор нягтлан шалгах; -зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн нэрсийг гаргаж, хэсгийн хорооны дарга зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах хуваарь, чиглэлийг батлах. ✓ Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу оршин байгаа газарт нь очиж авна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно. ✓ Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн иргэний үнэмлэхийг нь шалгасны үндсэн дээр саналын хуудас олгоно. ✓ Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байгаа газар дараах этгээд байхыг зөвшөөрнө: -санал авч байгаа газар нь иргэний орон байр бол тухайн иргэний гэр бүлийн гишүүн; -тухайн газар нь эмнэлэг болон түүнтэй адилтгах байгууллага бол хүнд өвчтөн; -ажиглагч; -хамгаалалтад ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч. ✓ Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд нэр дэвшигчдийн төлөөлөл бүхий хоёроос доошгүй ажиглагчийг оролцуулж болно. ✓ Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааны аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хариуцан ажиллах бөгөөд зөрчлийн улмаас баривчлагдсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах ажиллагааны аюулгүй байдлыг тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ. ✓ Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар очих үед сонгогч өөрийн хүсэлтэд заасан хаягтаа байхгүй бол түүний саналыг авах боломжгүй гэж үзэж, тэмдэглэл үйлдэнэ. 4. Сонгогч санал өгөх Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд түүний байгаа газарт нь очиж саналыг нь авна. Сонгогч иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг шалгуулсны үндсэн дээр саналын хуудсыг дугтуйн хамт авна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч санал бэлтгэх зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэж, саналын хуудсаа дугтуйлж зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ. Сонгогч саналаа өгөхдөө алдаа гаргаж саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийхээс өмнө хэсгийн хорооны гишүүнд мэдэгдэж буруу тэмдэглэл хийсэн саналын хуудсаа хураалган, дахин нэг саналын хуудас авч саналаа өгч болно. Сонгогч нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурна. Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээ хийлгэнэ. 5. Итгэмжилсэн хүн туслалцаа үзүүлэх “Итгэмжилсэн хүн” гэж сонгогч өөрөө тухайлан сонгож, санал өгөхөд нь унших, бичих хэлбэрээр туслалцаа үзүүлэх чадвартай, насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг үзнэ. Бичгээр үйлдсэн итгэмжлэл шаардахгүй. Эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон боловсролын түвшнээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар саналаа өгч болно. Итгэмжилсэн хүн нь хоёроос дээш сонгогчид туслалцаа үзүүлэхийг хориглоно. Сонгуулийн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, ажиглагч, улс төрийн албан тушаалтан нь итгэмжилсэн хүн байж болохгүй. Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх үед тухайн сонгогчийн дэргэд өөр хүн байхыг хориглоно. Энэ нь итгэмжилсэн хүнд хамаарахгүй. 6. Саналын нууцлал Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа нууцаар гаргана. Сонгогч саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа гаргах боломжоор хангагдсан байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээгээр хангагдана.