УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-10-6
2
Зөвлөгөөнд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, гамшиг ослын дуудлага, татварын мэдээллийг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.
Дүүргийн Засаг дарга А.Сүхболд нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан цаг үеийн шинжтэй ажил, арга хэмжээ болон шуурхай үүргийн биелэлттэй холбоотой тодруулга мэдээллийг авч, дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд:
 
1. Шүдний үзлэгийг зохион байгуулж, хамрагдалтад анхаарч ажиллах.
 
2. Камерын зөрчлийг мэдээлж, хяналтыг тогтмолжуулах.
 
3. Эрт илрүүлгийн үзлэгт хамруулах ажлыг эрчимжүүлэх.
 
4. Шүд угаалтын тэмцээний бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулах.
 
5. Цэрэг татлагын ажлыг зохион байгуулах.
 
6. Хороолол доторх авто замын зураг төсөв боловсруулах, санал хүргүүлэх.
 
7. Өмнөх жилүүдэд хийгдсэн зураг, төсвүүдэд төсөвт тодотгол хийх, шинэчлүүлэх ажлыг зохион байгуулах, судлах.
 
8. Автобусны зогсоолыг яаралтай байршуулах.
 
9. 5х5 сагсан бөмбөгийн талбайн ажлыг эхлүүлэх.
 
10. Томуугийн вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх, дархлаажуулалтын ажлыг идэвхжүүлэх.
 
11. Төмөр замын гарам хаахтай холбогдуулан нийтийн тээвэр болон тусгай үүргийн байгууллагуудын замын хөдөлгөөнийг зохицуулах.
 
12. Явган хүний гарц болон хурд сааруулагчийн тэмдэг, тэмдэглэгээг тодруулах.
 
13. Гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн хэвийн ажиллагаа, асалтад анхаарч ажиллах.
 
14. Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах.
 
15. Том оврын ачааны автомашины хөдөлгөөнийг зохицуулах, холбогдох орон нутагт албан бичиг хүргэх.
 
16. “Байгууллагын нэг өдөр” танилцуулга, мэдээллийн арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах.
 
17. Хүрэн баавгай дүүрэг, орон нутагт орж ирж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх.
 
18. Засгийн газрын 325 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулах, хэрэгжүүлэх.





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.