ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 32 ДАХЬ, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 60 ДАХЬ ӨДРИЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2026-10-2
6
Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60 дахь өдрийг тохиолдуулан Багахангай дүүргийн багш нарын баярын хурал зохион байгуулагдлаа.
Баярын хуралд Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ф.Мөнхгэрэл, Багахангай дүүргийн Засаг даргаА.Сүхболд, Засаг даргын орлогч Х.Цогцэцэг, Дүүргийн менежер Г.Дагвадорж, Боловсролын хэлтсийн дарга Ш.Баасансүрэн, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 150 багш, сурган хүмүүжүүлэгч оролцлоо.
Энэ үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан багш, ажилтнуудыг төрийн дээд одон, медаль болон салбар, дүүргийн шагналаар шагнаж урамшууллаа.
Алтан гадас одонгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын 91-р сургуулийн математикийн багш Г.Хандхүү шагнагдсан бол Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн Ерөнхий боловсролын 94-р сургуулийн нярав Д.Туяа тус тус шагнагдсан бол салбарын яам болон Нийслэл, дүүргийн шагналаар 38 багш ажилчдыг шагнасан юм.
Боловсролын салбарын хөгжил, хүүхэд багачуудын сурч боловсрох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй багш, сурган хүмүүжүүлэгчдийн хөдөлмөр зүтгэлийг алдаршуулж, тэдний мэдлэг, ур чадвар, туршлагыг үнэлэн хүндэтгэхийн зэрэгцээ боловсролын салбарын цаашдын хөгжилд амжилт хүссэн баярын арга хэмжээ боллоо.
Эрдэм мэдлэг түгээж, ирээдүй хойч үеэ сурган хүмүүжүүлэх эрхэм үйлсэд хүчин зүтгэж буй нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэдээ баярын мэнд хүргэж, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.