МОБИКОМ ГРУППИЙН ХЭРЭГЖҮҮЛДЭГ “SMART EDUCATION” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 91 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ДИЖИТАЛ ТАНХИМТАЙ БОЛЛОО

2026-10-2
1
Мобиком группийн хүүхэд бүрд тэгш боловсролын
боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Smart Education” төслийн хүрээнд Дүүргийн 91
дүгээр сургууль шинэ дижитал танхимтай боллоо.
Тус
танхим нь сурагчдыг орчин үеийн технологид тулгуурлан хичээллэх, цахим болон
дижитал сургалтын боломжийг нэмэгдүүлэх, багшийн сургалтын арга зүйг
технологитой хослуулахад чиглэж байна.
Дижитал танхимд ухаалаг самбар, зөөврийн компьютер
болон шаардлагатай технологийн тоног төхөөрөмж, өндөр хурдны интернэтийн орчин
бүрдсэнээр сурагчид хичээлээ илүү сонирхолтой, хүртээмжтэй байдлаар судлах
боломжтой болж байна.
Ийнхүү
91 дүгээр сургуулийн сурагчдад орчин үеийн технологи ашиглан суралцах шинэ
боломж нээгдэж, дижитал боловсролын орчин нэг алхмаар өргөжлөө.





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.