“БАГАХАНГАЙ DREAM” АМРАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2026-8-31
1
Дүүргээс 2026 оныг “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Энэхүү зорилтот жилийн хүрээнд байгальд ойр, цэвэр агаарт ая тухтай амрахын зэрэгцээ гэр бүл, найз нөхөдтэйгээ чөлөөт цагаа хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн “Багахангай Dream” амралт, үйлчилгээний газар өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Тус амралт, үйлчилгээний газар нь иргэдэд тав тухтай орчинд амарч, зугаалах, төрөл бүрийн үйлчилгээ авах шинэ боломжийг бүрдүүлж байгаа юм.
“Багахангай Dream” амралт, үйлчилгээний газрын хамт олонд үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье!





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.