Судалгаанд суурилсан үйлдвэрлэлийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй болон нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, үйлдвэрлэл–боловсролын тогтвортой түншлэлийг хөгжүүлэх зорилгын хүрээнд дараах ажлуудыг шат дараатай хийж байна.2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ.

Энэхүү санамж бичиг нь:
Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэх,
Паркийн хэрэгжүүлэх үйлдвэрийн төслүүдэд мэргэжлийн хөндлөнгийн дүгнэлт, зөвлөмж гаргах,
Судалгаанд суурилсан үйлдвэрлэлийн төлөвлөлтийг дэмжих замаар эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой юм.

Санамж бичгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Багахангай, Налайх, Багануур дүүргүүдийн Үйлдвэрлэл, технологийн парк ХК-уудтай танилцах болон хамтын ажиллагааны санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд, "Багахангайн Үйлдвэрлэл, технологийн парк" ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Жамбалцэрэн, "Налайх дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк" ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар, "Багануур дүүргийн Үйлдвэрлэл, технологийн парк" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбацэцэг, ШУТИС-ийн ректор Т.Намнан, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу захирлуудаар ахлуулсан нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцов.
Энэхүү хамтын ажиллагаа нь үйлдвэрлэлийн салбарт нэн шаардлагатай нарийн мэргэжлээр дүүргийн иргэдийг эчнээ сургалтад хамруулан бэлтгэх, мэргэшүүлэх боломжийг нээж байгаагаараа өндөр ач холбогдолтой юм. Сургалтад хамрагдсанаар иргэд эрэлттэй нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагдах таатай нөхцөл бүрдэж байна.

“НАРНЫ ТОЙРОМ”-2026 ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ҮНДЭСНИЙ МАЙХАНТ ЦУГЛАРАЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ТАЛЫН ГЭГЭЭ” ХАМТЛАГИЙНХАН ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ
Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо