Монгол түмний олон зуун жилийн түүх, уламжлал, өв соёлыг тээн уламжилж ирсэн үндэсний уламжлалт спортын нэг болох шагайн харвааг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үед өвлүүлэн уламжлуулах зорилготой зохион байгуулдаг “Нарны тойром”-2026 үндэсний шагайн харваа 2 дах жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээнд насанд хүрэгчдийн 10 баг, өсвөрийн 4 баг оролцож, уухайн түрлэг дор цэц мэргэнээ сорин, уран нарийн харваагаар өрсөлдлөө.
Шагайн харваа нь зөвхөн цэц мэргэнээ сорих спорт бус, ахмад үеэсээ ёс заншил, дэг жаяг, эв нэгдэл, тэсвэр хатуужил, ухаан билгийг өвлөн суралцдаг монголчуудын үнэт өв билээ.

Ийнхүү сум нь цэцээ олж, харваачдын цэц мэргэн нь улам батжин, монгол түмний уламжлалт шагайн харвааны өв соёлын гал бадран ассан сайхан арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлж, шагайн харвааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт харваачид, зохион байгуулагчид, хамтран ажилласан дүүргийн аж ахуй нэгж байгууллагууддаа талархал илэрхийлье.


“НАРНЫ ТОЙРОМ”-2026 ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ҮНДЭСНИЙ МАЙХАНТ ЦУГЛАРАЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ТАЛЫН ГЭГЭЭ” ХАМТЛАГИЙНХАН ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ
Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо