“ТАЛЫН ГЭГЭЭ” ХАМТЛАГИЙНХАН ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ

“World Dance Festival-2026” олон улсын тэмцээнд

2026-8-20
2
🇲🇳🇰🇷 “World Dance Festival-2026” олон улсын тэмцээнд
МОНГОЛ УЛС-аа төлөөлж, Улаанбаатар хот Багахангай дүүргийн Соёлын ордоны
дэргэдэх МУСТА Л.Түмэнцэцэг багштай “Талын Гэгээ”1,2 бүжгийн хамтлаг амжилттай
оролцож ганзага дүүрэн Эх орондоо ирлээ.
Тэмцээний амжилтаас:
Ардын бүжгийн төрөлд "Аягат" бүжгээр
Алтан медаль ,
"Их хүлгэн" бүжгээр Мөнгөн медаль ,
Сонгодог төрөлд "Мөнгөн" медаль ,
Хип хоп төрөлд "Хүрэл" медаль тус тус
хүртэж Олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүллээ.
Дүүргийнхээ нэрийг дэлхийн тайзнаа дуурсгасан
багш, бүжигчид, эцэг эх, дэмжин ажилласан нийт хамт олонд халуун баяр хүргэж,
цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Амжилтын ард уйгагүй хөдөлмөр, сахилга бат, хүсэл
мөрөөдөл, багшийн чин сэтгэл, эцэг эхийн халуун дэмжлэг оршдог.
Эх орныхоо өв соёл, монгол бий биелгээний
гайхамшгийг олон улсын тайзнаа бахархалтайгаар түгээн дэлгэрүүлсэн хүндэт багш,
нийт шавь нар, эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ТАЛЫН ГЭГЭЭ – ДЭЛХИЙН ТАЙЗНАА





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.