Дүүргийн Онцгой комиссын шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа

2026-6-4
1
Дүүргийн Онцгой комиссын шуурхай хуралдаан болж, Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар, Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан тушаал, шийдвэр, удирдамжийн хэрэгжилт, мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний SAT1 хэвшлийн хэвшлийн вирусын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Хуралдаанаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах үүрэг, чиглэлийг холбогдох байгууллагуудад өглөө. Үүнд:
  • Дүүргийн онцлогт тохируулан ажлын хэсэг байгуулж, орчны аюулгүй байдалд нэгдсэн хяналт шалгалт зохион байгуулах;
  • Иргэдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулан аюулгүй орчныг бүрдүүлэх, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах;
  • Монгол Улсад анх удаа бүртгэгдсэн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний SAT1 хэвшлийн вирусээс урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний төлөвлөлтийг боловсронгуй болгож, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог ханган ажиллах;
  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах.
Дүүргийн Онцгой комиссоос гаргасан үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг эрчимжүүлж, гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
 





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.