
Зөвлөгөөнд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, гамшиг ослын дуудлага, татварын болон Умайн хүзүүний урьдчилан сэргийлэх үзлэгийн талаарх мэдээлэл танилцууллаа.
Дүүргийн Засаг дарга А.Сүхболд нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдан, хэрэгжиж буй цаг үеийн шинжтэй ажил, арга хэмжээ болон шуурхай үүргийн биелэлттэй холбоотой тодруулга мэдээллийг авч, дараах үүрэг чиглэлийг өгч ажиллав.
Үүнд:
Үүнд:
1.“ОУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн арга хэмжээг чанартай зохион байгуулах
2.Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хүрээнд инженер хангамжийн байгууллагуудын бэлтгэлийг хангуулах
3.Төсвийн тодотголтой холбоотой албан бичиг төлөвлөн хүргэх
4.Эрчим хүчний яамтай уулзалт зохион байгуулах
5.Зам засварын ажлыг яаралтай эхлүүлэх
6.640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын бэлтгэл ажилд хяналт тавих
7.2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлахтай холбогдуулан тус зорилтот жилийн төлөвлөгөөнд тусгах санал өгөх
8.Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавих
9.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль /shilen [gov.mn/-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах, байгууллагууд мэдээллээ бүрэн байршуулах
10.Дүүргийн Баяр наадам зохион байгуулах ажлын хэсэг байгуулах бэлтгэл ажлыг хангах
11.Ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр онцлог ажлыг санаачлан хэрэгжүүлэх
12.Орон нутгийн хөгжлийн санд санал өгөх ажлыг эрчимжүүлэх, санал өгөх
13.Аж ахуйн нэгж байгууллагуудын тооллогын ажлын эрчимжүүлэх, уулзалт зохион байгуулах
14.Үйлдвэрүүдийг дүүргийн худалдаа үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр уулзалт зохион байгуулах, гэрээ байгуулах
15.Гүйцэтгэлийн үнэлгээний хагас жилийн биелэлтийг тайлагнах ажлыг зохион байгуулах гэсэн үүрэг даалгавруудыг өгөв.


Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
НОСК: БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ НАЙМАН АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРНО
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
“ЭМЧДЭЭ ТАЛАРХЬЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.