Монгол орны цөлжилтийг бууруулах хүрээнд БНХАУ-ын Олон Улсын соёлын солилцооны төвөөс хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчний төслийг Багахангай дүүрэгт хэрэгжүүлэх талаар санал солилцох албан уулзалт боллоо.
Өнөөдрийн уулзалтаар дүүргийн эрчим хүчний хүчин чадлын өнөөгийн нөхцөл байдал цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээ болон тус төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудлаар санал бодлыг сонсож цаашид хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, дүүргийн Засаг дарга А.Сүхболд тэргүүтэй дүүргийн удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгч нар, БНХАУ-ын Олон Улсын эрчим хүч, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Guo Hongyang болон хөрөнгө оруулагч төрийн өмчийн компаний төлөөлөл зэрэг 13 хүн оролцов.

Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
НОСК: БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ НАЙМАН АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРНО
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
“ЭМЧДЭЭ ТАЛАРХЬЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.