Олон Улсын "Гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан эцэг эх, асран хамгаалагч нарыг мэдээллээр хангах, гэр бүлийн боловсролыг дэмжих, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллыг сайжруулах зорилгоор “Сэтгэл зүйн өдөрлөг” арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13-17 цагийн хооронд дүүргийн “Соёлын ордон”-д зохион байгуулагдаж байна.
Энэхүү арга хэмжээнд Хүүхэд, гэр бүлийн, хөгжил хамгааллын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс,Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс,Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн сэтгэл зүйчид оролцож байгаа юм.



Тус арга хэмжээний үеэр дээрх дүүргийн сэтгэл зүйчид 15:00-17:00 цагийн хооронд иргэдэд үнэгүй сэтгэлзүйн зөвлөгөө өгч байгаа тул иргэд та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж зөвлөгөө мэдээлэл авахыг урьж байна.

Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
НОСК: БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ НАЙМАН АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРНО
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
“ЭМЧДЭЭ ТАЛАРХЬЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.