Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар, Багахангай, Налайх дүүргийн тойргийн шүүхийн Тамгын газар, Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хүчирхийлэлд үгүй, Хүндлэлд тийм” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр иргэдэд хүний эрх болон хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгож, гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, харилцан хүндлэл, зөв харилцааг төлөвшүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ. Мөн иргэдийн санал, хүсэлтийг сонсож, хууль, эрх зүйн зөвлөгөө өгч ажиллалаа




Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
НОСК: БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ НАЙМАН АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРНО
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
“ЭМЧДЭЭ ТАЛАРХЬЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.