НОСК: БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ НАЙМАН АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРНО

2026-5-13
1
Нийслэлийн Орон Сууцны Корпораци, Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран тус дүүргийн хоёрдугаар хороонд найман айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж буй.
Иймд Нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан, 2020-2024 онд тус дүүргээс НИТХ-д сонгогдож энэхүү төслийг санаачилсан С.Эрдэнэбаяр, Засаг дарга А.Сүхболд болон албаны бусад хүмүүс төслийн байршилд ажиллалаа.
Төслийн тухайд 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус төслийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг tender.gov.mn-ээр зарлаж гүйцэтгэгчээр “Жавхлант хүслэн” ХХК шалгарч барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.