УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-5-12
1
Зөвлөгөөнд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, гамшиг ослын дуудлага, татварын болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээлэл танилцууллаа.
Дүүргийн Засаг дарга А.Сүхболд нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдан, хэрэгжиж буй цаг үеийн шинжтэй ажил, арга хэмжээ болон шуурхай үүргийн биелэлттэй холбоотой тодруулга мэдээллийг авч, дараах үүрэг чиглэлийг өгч ажиллав. 
Үүнд:
1. Газрын зөрчлүүдийг бүрэн арилгуулахад онцгойлон анхаарч, холбогдох хууль, журмын хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах
2. Нийслэлийн Засаг даргын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж, илэрсэн зөрчлүүдийг бүрэн арилгуулан ажиллах
3. Төсвийн орлогыг жигд ханган биелүүлэх
4. Хөрөнгө оруулалтын ажлын хяналтыг сайжруулах
5. Бүх нийтийн мод тарих өдрийн бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах
6. Улирлын чанартай худалдаа, үйлчилгээний цэгүүдийн гадна тохижилтыг орчны стандарт, шаардлагад нийцүүлэн сайжруулах
7. Зам засварын ажлын талаарх холбогдох мэдээллийг шуурхай авч, засварын ажлыг эхлүүлэх
8. 3, 4, 5 дугаар байрнуудын босоо шугам солих ажлын бэлтгэл ажлыг бүрэн хангаж, ажлыг эхлүүлэх, иргэдэд холбогдох мэдээллийг тухай бүр хүргэж ажиллах
9. Эрчим хүчний яамтай уулзах уулзалтын товыг тодруулах, уулзалтад оролцох
10. Нийтийн эзэмшлийн талбайд түүвэр цэвэрлэгээг тогтмол хийж, тоосжилт үүссэн талбайг чийгшүүлэх арга хэмжээг авах
11. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, зорилтот жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавин ажиллах
12. Төсвийн тодотголд бэлтгэх
13. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах сургалтад хамрагдах
14. В1 давхрын цонхны эвдрэл, гэмтэлд хяналт тавих, засварлуулах
15. Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах гэсэн үүрэг даалгавруудыг өгөв.





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.