Өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлал, асуудал шийдвэрлэх болон илтгэх ур чадварыг хөгжүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Мини парламент – 2026” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ерөнхий боловсролын 91, 94 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн нийт 38 сурагч идэвх санаачилгатай оролцож “Үе тэнгийн дээрэлхэлт, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Хүүхдийн орчны аюулгүй байдал” асуудлуудыг хэлэлцэн санал, дүгнэлт гарган холбогдох байгууллагуудад чиглэл хүргүүлж, уриалга гаргалаа.

1.Сургуулийн орчинд эерэг уур амьсгал, зан үйлийг бүрдүүлцгээе.
2.Хүүхэд бүрийг хайрлаж, сонсож, тэдний эрхийг дээдлэн, аюулгүй орчинд өсгөцгөөе.
3.Хүүхэд бүрийг эрүүл, саруул өсгөж, зөв хүн болгож төлөвшүүлье.
4.Хүүхэд бүрийн авьяас, чадварыг хөгжүүлэхэд мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлье.
5.Эцэг эхийн анхаарал халамж, хариуцлагыг нэмэгдүүлж, 365 хоног хайрлаж хамгаалцгаая.

“ҮНДЭСНИЙ МАЙХАНТ ЦУГЛАРАЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ТАЛЫН ГЭГЭЭ” ХАМТЛАГИЙНХАН ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ
Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
НОСК: БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ НАЙМАН АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРНО