УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-4-14
1
Зөвлөгөөнд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, гамшиг ослын дуудлага, татварын болон Ард санхүүгийн нэгдлийн талаарх мэдээлэл танилцууллаа.
Дүүргийн Засаг дарга А.Сүхболд нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдан, хэрэгжиж буй цаг үеийн шинжтэй ажил, арга хэмжээ болон шуурхай үүргийн биелэлттэй холбоотой тодруулга мэдээллийг авч, дараах үүрэг чиглэлийг өгч ажиллав. Үүнд:
1. Ажлын байранд 4 өдөр, цахимаар 1 өдөр ажиллах бэлтгэл ажлыг хангах
2. Эрүүл мэндийн төвийн нөөц эх үүсвэрийг ашиглалтад оруулах
3. Инженер, техникийн албан хаагчдыг үйлдвэрлэлийн талбайд ажиллах хуваарь гаргах, ажиллуулах
4. Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөө гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах
5. Багахангай марафон-2026 УАШТ-ний бэлтгэл ажлыг хангах
6. Үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн, Food Festival зохион байгуулах хугацааг тогтоох, ажлын хэсэг байгуулах
7. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, аж ахуйн нэгж байгууллагын орчны ногоон байгууламжийн усалгааг хийх
8. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрлэн чимэглэл, байгууллагуудын гадна гэрэлтүүлгийн асах унтрах тохиргоог хийх
9. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тохижилтын ажлыг эхлүүлэх
10. Орон нутгийн хөгжлийн сангийн санал авах ажлыг зохион байгуулах, иргэд албан хаагчдыг хамруулах
11. НОСК-ийн 8 айлын орон сууцтай холбоотой санал солилцох уулзалт зохион байгуулах бэлтгэл хангах
12. Хүний эрхийн үндэсний комисстой хамтран зохион байгуулах сургалтад албан хаагчдыг бүрэн хамруулах
13. Сэг зэм устгах ажлыг зохион байгуулах, малчдад сэг зэмийг зөвшөөрөгдсөн цэгт булшлах талаар заавар зөвлөмж өгөх
14. Хөрөнгө оруулалтын ажлуудын ажлын даалгавруудыг бэлтгэх
15. Баригдаж байгаа болон шинээр баригдах барилгын ажлуудад хяналт тавин, хэрэгжилтийг зохион байгуулах
16. Үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой байгуулагдсан ажлын хэсгүүдийн ажлыг уялдуулах гэсэн үүрэг даалгавруудыг өгөв.





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.