
Олон Улсын эмч нарын өдрийг тохиолдуулан өнөөдөр дүүргийнхээ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч нартаа зориулан “ЭМЧДЭЭ ТАЛАРХЬЯ” арга хэмжээг зохион байгууллаа.Арга хэмжээний үеэр дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Эрүүл мэндийн төвийн их эмч Г.Оюундулам, их эмч Л.Пагмадулам нар шагнагдсан юм.
Энэ өдрийг анх АНУ-д 1990 оны гуравдугаар сарын 30-нд “Үндэсний эмч нарын өдөр" болгон тэмдэглэж байжээ. Үүнээс хойш Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг олон улсын эмч нарын өдөр болгон албан ёсоор тэмдэглэдэг болсон билээ.



Ийнхүү Дэлхийн эмч нарын өдөр нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн алдаршуулахад чиглэдэг онцлогтой.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ, САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
“НАРНЫ ТОЙРОМ”-2026 ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ҮНДЭСНИЙ МАЙХАНТ ЦУГЛАРАЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ТАЛЫН ГЭГЭЭ” ХАМТЛАГИЙНХАН ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ