Нэг. Ерөнхий мэдээлэл
УИХ-ын Гишүүн С.Амарсайхан, УИХ-ын Гишүүн ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир нарын санаачилгаар Налайх, Багануур, Багахангай дүүрэгт хэрэгжиж буй “EF EFEKTA” төслийг идэвхжүүлэх, сурагчдын бүтээлч сэтгэлгээг дэмжих, зорилгоор “САЙНБУЯН САН” - аас энэхүү уралдааныг зарлаж байна.

Хоёр. Уралдааны сэдэв ба агуулга
Оролцогчид анги хамт олноороо нийлж, англи хэл дээр рийл болон видео контент бэлтгэнэ. Рийл болон контентдоо хиймэл оюун ухаанд суурилсан “EF EFEKTA” төслийн тухай дурдах, өөрийн болон найз нөхдийнхөө сурлагын амжилт, ололт амжилт, хэрэглэж байгаа апликейшны онцлог, давуу талыг харуулсан бичлэг бэлтгэх, ингэхдээ чөлөөт сэтгэлгээ, шинэ санаа агуулсан байх шаардлагатай юм.
Гурав. Тавигдах шаардлага
Хамрах хүрээ: EF EFEKTA хөтөлбөрт хамрагдаж байгаа Налайх, Багануур, Багахангай дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчид, ангийн багшийн хамт оролцоно.
Техникийн шаардлага:
- Рийлний үргэлжлэх хугацаа 30-90 секунд байна
- Видео контентын үргэлжлэх хугацаа хамгийн ихдээ 5 минут байна
- Босоо хэлбэртэй (9:16 харьцаатай), чанартай байх
- Англи хэл дээр байна
- Ангийн хамт олноороо оролцсон байх
- “Миний хот-Мэдлэгийн уурхай” facebook page-ийг ангийн бүх хүүхэд дагасан байх
Нийтлэх заавар:
Тэмцээнийг зохион байгуулж байгаа “САЙНБУЯН” сан болон УИХ-ын Гишүүн С.Амарсайханы ажлын албатай холбогдож бичлэгээ “МИНИЙ ХОТ-МЭДЛЭГИЙН УУРХАЙ” Facebook page хуудсанд нийтлүүлнэ.
Дөрөв. Шагналын сан
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг 3 бичлэгийг шалгаруулна:
1-р байр: 1,000,000 төгрөг
2-р байр: 700,000 төгрөг
3-р байр: 500,000 төгрөг
Тав. Шалгаруулах журам
Шүүгчдийн бүрэлдэхүүн дараах үзүүлэлтээр дүгнэнэ:
Агуулга ба зохиомж:
Сэдвийн дагуу утга санаагаа хэрхэн гаргасан байдал (30%)
Бүтээлч байдал: Эвлүүлэг, график, зураг авалтын шинэлэг шийдэл (30%)
Идэвхжүүлэлт: Олон нийтээс авсан Like, Share, View-ийн тоо (40%)
Зургаа. Бүтээл хүлээн авах хугацаа:
2026.04.15-2026.04.25 хүртэл
Ялагчийг тодруулах: 2026.05.01 ны өдөр “МИНИЙ ХОТ-МЭДЛЭГИЙН УУРХАЙ” Facebook page-ээр шалгаруулсан мэдээллээ хүргэж Шагнал гардуулах огноог зарлана.
Санамж: Бусдын оюуны өмчийг зөрчөөгүй, ёс зүйн шаардлага хангасан бүтээл байна.

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
“ЭМЧДЭЭ ТАЛАРХЬЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ТӨРИЙН ДЭЭД ОДОН,МЕДАЛИАР ДҮҮРГИЙН 10 ИРГЭН ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА.
ДЭЛХИЙД ХАМГИЙН ТОМ "EF EFEKTA" ОНЛАЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН 8-12 ДУГААР АНГИЙН 290 ХҮҮХЭД ХАМРАГДАНА.