Дүүргийн 2 дугаар хорооны иргэдийн нийтийн хурал зохион байгуулагдлаа. Тус хуралд ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, Засаг дарга А.Сүхболд, Засаг даргын Орлогч Х.Цогцэцэг, Дүүргийн менежер Г.Дагвадорж, ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц, Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Д.Хүрэлбаатар болон дүүргийн холбогдох албан тушаалтнууд, Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Л.Бямбасүрэн, Улаанбаатар зангилааны дарга Б.Удамбуян, Тариф техникийн нөхцөл аюултай ачаа хариуцсан инженер Э.Ундрам, хорооны 85 иргэн, ачаа буулгадаг 12 компаний төлөөлөл оролцсон юм. Энэхүү хурлаар Багахангай өртөөний 10 дугаар зам дээр бууж байгаа аюултай ачааны талаар иргэдэд холбогдох албаныхан мэдээлэл өгч тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж санал солилцов. Энэхүү асуудлын талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж дүгнэлт гаргах үүрэг бүхийн 4 талын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж уг ажлын хэсэг ирэх 7 хоногт хуралдахаар тов тогтлоо.

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЙЫН ГАЗАР

ТӨРИЙН ДЭЭД ОДОН,МЕДАЛИАР ДҮҮРГИЙН 10 ИРГЭН ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА.
ДЭЛХИЙД ХАМГИЙН ТОМ "EF EFEKTA" ОНЛАЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН 8-12 ДУГААР АНГИЙН 290 ХҮҮХЭД ХАМРАГДАНА.
АДУУЧИН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.
ШИНЭ ОНЫ АНХНЫ "НАР УГТАХ" ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА