"2026.03.17" УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-3-17
4
Зөвлөгөөнд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, гамшиг ослын дуудлага, худалдан авах ажиллагаа, татварын болон татварын бус бааз суурийг өргөтгөх, орлогыг нэмэгдүүлэх, шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл танилцууллаа.
Дүүргийн Засаг дарга А.Сүхболд нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдан, хэрэгжиж буй цаг үеийн шинжтэй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, дараах үүрэг чиглэлийг өгч ажиллав. Үүнд:
1. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүсэлтийг төлөвлөн хүргэх
2. Төсвийн хөрөнгөөр завсарлагдсан орцуудын арчлалт хамгаалалтад анхаарах, СӨХ-д албан бичиг хүргэх
3. Нийтийн эзэмшлийн болон орчны цэвэрлэгээ үйлчилгээ зохион байгуулах
4. Байгууллагынхаа угтах хэсгийн орчны тохижилт, албан хаагчийн харилцаа, хандлага, хувцаслалт, үйл ажиллагаагаа сурталчлан ажиллахад анхаарах
5. Зорилтот жилийн төлөвлөгөө, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд анхаарах
6. Багахангай марафон-2026 УАШТ зохион байгуулах ажлын хэсэг байгуулах, ажлын хэсгийн хурлыг зохион байгуулах
7. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нөхөн тарилт хийх, нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх
8. Дүүргийн ААНБ-ын ажлын гүйцэтгэл, үйл ажиллагаатай танилцах хуваарь гаргах, зохион байгуулах
9. Эрчим хүчний төслүүдийн талаарх уулзалт зохион байгуулах
10. “Жижиг дунд, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, ААНБ-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэмжих” уулзалтын товыг гаргах, зохион байгуулах
11. Шилэн дансны зөрчлийг арилгах хугацаатай үүрэг өгөх, албан бичиг төлөвлөн хүргэх
12. 2025 оны хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзах, эвдрэл гэмтлийг засварлуулах
13. Төсвийн тодотголд бэлтгэх
14. Аудитын шалгалт дуусаж байгаатай холбогдуулан зөрчилгүй дүгнүүлэх
15. Жоншны шороо зөөвөрлөж байгаа авто машины хөдөлгөөнийг хязгаарлах, хяналт тавих
16. Beatles хамтлагийн дууны тэмцээнд сурагчдыг бэлтгэн оролцуулах
17. Зорилтот жилийн хүрээнд гадаадад туршлага судлах иргэд, албан хаагчдын бичиг баримтын бэлтгэх ажлыг зохион байгуулах гэсэн үүрэг даалгавруудыг өгөв.
БХД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.