XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн босгон дээр Багахангай дүүргийн малчин Б.Жаргалсайхан, гэргий Ц.Дуламсүрэн нар “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” хэмээх хүндтэй шагнал хүртсэнийг УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир, дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, дүүргийн Засаг дарга А.Сүхболд болон холбогдох албаны удирдлагууд, Нийслэлийн ХХААГ-ын төлөөлөлтэй хамт гардуулан өглөө.
Б.Жаргалсайхан нь мал аж ахуйн үйлдвэрлэл, цагаан идээ боловсруулах зэргээр ажлын байрыг нэмэгдүүлж малын зүй бусын хорогдол гаргалгүй, жил бүр малаа 4 төрөл дээр тогтмол өсгөн, 2018 онд нийслэлийн “Тэргүүний фермер” 2022 онд дүүргийн “Мянгат малчин”, 2023 онд Алтан төлийн эзэн,2024 онд дүүргийн “Сайн малчин”-аар тус тус шалгарч байлаа.

Монгол Улсын хөдөө, аж ахуйн салбарт амжилттай ажиллаж, мал сүргээ өсгөн, буянт сүргийнхээ үр шимийг хүртэж, хөдөлмөр хичээл зүтгэлээрээ манлайлж, Багахангай дүүргийн хоёр дахь “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” болсон Б.Жаргалсайхан, гэргий Ц.Дуламсүрэн түүний үр хүүхдүүдэд, арван сайхан хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн азай буурал ээж С.Дуламсүрэн гуайд болон төрөл төрөгсөд нутгийн зон олон та бүхэндээ удахгүй болох сар шинийн мэндийг хүргэж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
“ЭМЧДЭЭ ТАЛАРХЬЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ТӨРИЙН ДЭЭД ОДОН,МЕДАЛИАР ДҮҮРГИЙН 10 ИРГЭН ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА.
ДЭЛХИЙД ХАМГИЙН ТОМ "EF EFEKTA" ОНЛАЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН 8-12 ДУГААР АНГИЙН 290 ХҮҮХЭД ХАМРАГДАНА.