Зөвлөгөөнд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, гамшиг ослын дуудлага, татварын талаарх мэдээлэл танилцууллаа.
Дүүргийн Засаг дарга А.Сүхболд нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдан, хэрэгжиж буй цаг үеийн шинжтэй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, дараах үүрэг чиглэлийг өгч ажиллав. Үүнд:
1.Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх
2. Сар шинийн баяртай холбогдуулан нийтийн эзэмшлийн болон ААНБ-ын гадна 50м талбай цэвэрлэх хуваарь гаргах, зохион байгуулах
3. Сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах /постер хийх/
4.Сар шинийн баярын өдрүүдэд инженерийн байгууллагууд бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллах
5. Хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарь гаргах
6. Харьяалалтай болон харьяалалгүй ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх
7. Дүүргийн ногоон байгууламжийг 2026-2028 онд нэмэгдүүлэх ажлын төлөвлөгөө гарган танилцуулах
8. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох заалтыг олон нийтэд сурталчлах
9. Төсвийн орлогыг жигд ханган биелүүлэх
10. ХАСХОМ мэдүүлээгүй албан тушаалтнууд мэдүүлэх
11. Фокус бүлгийн уулзалтыг төлөвлөх, хуваарь гаргах
12. Өвс тэжээл тараах ажлыг зохион байгуулах үүрэг даалгавруудыг өгөв.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН,МЕДАЛИАР ДҮҮРГИЙН 10 ИРГЭН ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА.
ДЭЛХИЙД ХАМГИЙН ТОМ "EF EFEKTA" ОНЛАЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН 8-12 ДУГААР АНГИЙН 290 ХҮҮХЭД ХАМРАГДАНА.
АДУУЧИН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.
ШИНЭ ОНЫ АНХНЫ "НАР УГТАХ" ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА