
Дүүргийн ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчид, англи хэл, мэдээлэл зүйн багш нар, төрийн албан хаагчдыг хамруулах “EF EFEKTA” хиймэл оюун ухаанд суурилсан онлайн англи хэлний сургалт БАГАХАНГАЙ дүүрэгт хэрэгжиж эхэллээ.

Тус төсөлд нийт 290 хүүхэд багачууд, багш нар, 300 гаруй төрийн албан хаагчид мэдлэг, оюунаа дээшлүүлэхээр EF EFEKTA төсөлд хамрагдаад байна.
“EF EFEKTA” компани хиймэл оюун, технологийн дэвшил ашиглаж дэлхийн 120 гаруй орны хүмүүст 8 төрлийн хэлийг онлайнаар заадаг. Олон улсын ISO 9001, ISO 27001 зэрэг чанарын стандартуудыг бүх сургалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн, ур чадвар, туршлагаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том компанитай хамтарч буй энэ төсөл амжилттай хэрэгжиж, үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү хөтөлбөрийг эхний ээлжид Налайх, Багануур, Багахангай дүүрэгт зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд цаашид Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулж бүсүүдэд, нийслэлийн бусад дүүрэгт нэвтрүүлнэ.
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

“НАРНЫ ТОЙРОМ”-2026 ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ҮНДЭСНИЙ МАЙХАНТ ЦУГЛАРАЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ТАЛЫН ГЭГЭЭ” ХАМТЛАГИЙНХАН ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ
Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо