“Шинэ оны анхны нар угтах ёслол”-ын арга хэмжээний хүрээнд Монгол түмний бахархал адуун сүргээ өсгөн үржүүлэх, морьтны соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн таниулах зорилгоор "Адуучин" тэмцээн зохион байгуулав.
Тус тэмцээнийг 3 төрлөөр зохион байгуулж 9 аймгийн 86 адуучин морьтон ардын цог золбоогоо гайхуулж, хангал догшныг эр бяр, эв дүүгээрээ номхруулж, ороо хүлгийн ганган толгойг уран сайхан уургалж, түмэн олондоо адуунд эрэмгий, хийморьлогоо харуулан “Тэргүүн” байранд Багахангай дүүргийн 2-р хорооны адуучин Энхбатын Баасансүрэн, “Дэд” байранд Багахангай дүүргийн 2-р хорооны адуучин Мандахын Пүрэвжаргал, “Гутгаар” байранд Багахангай дүүргийн 1-р хорооны адуучин Билэгдэмбэрэлийн Ганхуяг нар эзэлсэн тул баяр хүргэж, Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.






Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
НОСК: БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ НАЙМАН АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРНО
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
“ЭМЧДЭЭ ТАЛАРХЬЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.