Монгол Улсад Архивын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ой, “Архивчдын өдөр”-ийг жил бүрийн 12 дугаар сарын 05-ны өдөр уламжлал болгон зохион байгуулагддаг.

Дүүрэгт “Архивчдын өдөр”-ийг 2024.12.03-ны өдөр зохион байгуулан баярын хурлыг Засаг дарга А.Сүхболд нээж, дүүргийн нийт архивчдадаа мэндчилгээ дэвшүүлэв. Тус өдөр дүүргийн Архивын хэлтсээс 2025 онд хэрэгжүүлсэн ажлын товч тайланг танилцуулж, дүүргийн харьяа 29 байгууллагын 33 архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчид оролцлоо.
Уг арга хэмжээний үеэр Монгол улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоол, НЗД-ын 2025 оны А/1220, дүүргийн Засаг даргын 2025 оны А/192 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр амжилттай үнэлэгдэж байр эзэлсэн.
· Тэргүүн байранд Онцгой байдлын хэлтэс
· Дэд байранд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс
·Гутгаар байранд Багахангай тохижилт ОНӨААТҮГ байгууллагуудыг урамшуулж, шагналыг гардуулсан.

Мөн 2025 онд Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, ХЗДХСайдын 2025 оны 222 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган 8 жил тутмын архивын баримтыг хуулийн хугацаанд холбогдох төрийн архивд амжилттай шилжүүлсэн байгууллагуудад БАТЛАМЖ гардуулав.
Түүхэн уламжлал, соёлын өвийг агуулсан архивын баримтыг хадгалан хамгаалах, нөхөн баяжуулах, судлан шинжлэх, сурталчлан таниулж ажилладаг нийт Архивчдадаа баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсье.
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
НОСК: БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ НАЙМАН АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРНО
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
“ЭМЧДЭЭ ТАЛАРХЬЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.