Зөвлөгөөнд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, гамшиг ослын дуудлага мэдээллийн талаар танилцууллаа.Дүүргийн Засаг дарга А.Сүхболд нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдан, хэрэгжиж буй цаг үеийн шинжтэй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, дараах үүрэг чиглэлийг өгч ажиллав. Үүнд:
1.2025 оны байгууллагуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тооцох, үнэлэх ажлын зохион байгуулах
2.2025 оны шилдэг байгууллага, ажилтан шалгаруулах ажлыг зохион байгуулах

3.Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг малчид, мал бүхий иргэдэд хүргэх
4.Томуугийн дэгдэлт ихсэж байгаатай холбогдуулан нийтийг хамарсан тэмцээн уралдааныг цуцлах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх
5.Хичээл сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн тохиолдолд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах
6.Дүүргийн Шинэ жилийн баярын бэлтгэл ажлын хүрээнд гадна гэрэлтүүлэг, чимэглэлийг 2025 оны 12 сарын 15-ны өдрийн дотор хийх дуусгах
7.91 дүгээр сургуулийн дотуур байрны бүтэц, хүчин чадал, бусад тооцооллыг гарган танилцуулах
8.Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан дэд бүтцийн байгууллагууд цахилгааны гэмтэл гарсан тохиолдолд ус, дулаанаар хангах нөөц эх үүсвэрүүдийг бэлтгэх

9.Эрүүл мэндийн төвийн нөөц эх үүсвэрийг ашиглалтад оруулах
10.Ирэх оны татварын орлогыг хэрхэн бүрдүүлэх талаар үйл ажиллагааг нарийвчилсан боломжит хувилбаруудыг судлах
11.Дүүргийн цахим шилжилтийн үнэлгээ хийгдэх ажлыг зохион байгуулах
12.2025 оны 12 сарын 02-ны өдөр байгуулах Санамж бичгийн төслийг бэлтгэх, арга хэмжээг зохион байгуулах гэсэн үүрэг даалгавруудыг өгөөд байна.
Мөн зөвлөгөөний үеэр Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас бэлтгэсэн Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлах 5 төрлийн 125ш плакат, 3 төрлийн 250 ш стейкэр тарааж авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллалаа.
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ДҮҮРГИЙН 2-Р ДУГААР ХОРООНЫ ЗАНГИЛААНД БАРИГДАЖ БАЙГАА 40 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ТӨСЛИЙГ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛЛАА.
МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ, ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ПЛАТФОРМ “MINING WEEK & MINEPRO 2025” УУЛ УУРХАЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА