Дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

2025-10-20
4

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, гамшиг ослын дуудлага мэдээллийн талаар танилцууллаа.

Мөн Нийтийн ариун цэврийн байгууламж болон Сити сауны ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, орлого, зарлагын талаар Илч-Орд ОНӨААТҮГ-ын захирал Д.Гантулга, Багахангай Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн зогсоолын тоо нэмэгдэж байгаатай холбогдуул автобусны зогсоолын маршрут, хуваарийн талаар Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Хүрэлбаатар нар танилцуулга, мэдээлэл хэллээ.

2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шуурхай зөвлөгөөнд нийслэл, дүүргийн Засаг даргаас 23 үүрэг чиглэлийг дүүргийн нийт ААНБ-дад өгч ажилласнаас үүрэг даалгаврын биелэлт 100%-тай хэрэгжсэн байна.Үүнд: хэрэгжсэн 22, хэрэгжээгүй 0, хугацаа болоогүй 1 үүрэг даалгавар байна.

Дүүргийн Засаг дарга А.Сүхболд нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдан, хэрэгжиж буй цаг үеийн шинжтэй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, дараах үүрэг чиглэлийг өгч ажиллав. Үүнд:

1.Хойд жигүүрийн халаалтын шугамын хөрсний нөхөн сэргээлтийн ажлыг сайжруулах /хөрсийг тэгшлэх, явган замын хавтан сэргээж тавих/

2.Нарийн ногооны хэрэглээний статистик тооцоолол гаргах

3.Нийслэлийн Санхүү төрийн сангийн газрын уулзалтын хуваарийг судлах, танилцуулах мэдээллийг бэлтгэх

4.Хөрөнгө оруулалтаар хийгдэх биохими, спортын хэрэглэл,  94 дүгээр сургуулийн зуух, 20 машины граж,  гэрэлтүүлэг, эрчим хүчийг нэмэгдүүлэх ажлыг яаралтай хүлээн авах

5.Дүүргийн хөгжлийн чуулганы бэлтгэлийг сайтар хангаж, урилга, постер бэлтгэн Нийслэлийн цахим хаяг /Улаанбаатар мэдээ/-т байршуулах

6.Багахангай-2040 бодлогын баримт бичигт тусгасан судалгааны тайланг бэлтгэн танилцуулах

7.Багахангай-Хөшигтийн хөндийн Төмөр замын хөрсний  нөхөн сэргээлт, худгийн ашиглалт хамгаалалттай танилцах, холбогдох албан бичиг бэлтгэн хүргүүлэх

8.Түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах зөвшөөрөл хүсэх талаар хотын даргад албан хүсэлт хүргүүлэх

9.“Иргэд олон нийтийн сэтгэл ханамжийн судалгаа”-нд иргэд, албан хаагчид, ахмад настан, ТЗ-ын албан хаагчдыг бүрэн хамруулах, судалгаанд хамруулах албан бичиг хүргүүлэх

10.Нийслэлийн Засаг дарга 2025.12.10 нд дүүрэгт ирж ажиллахтай холбогдуулан бэлтгэл ажлын бүрэн хангах

11.Боловсролын байгууллагуудын гүйцэтгэлийн үнэлгээг ахиулах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан танилцуулах

12.Efekta demo  англи хэлний түвшин сайжруулах аппликейшний албан хаагчид, хүүхэд залуучуудад таниулах, албан хаагчдын мейл хаягийн бүртгэлийг цуглуулах

13.2025 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулах, эрх нээгдсэн ажлуудыг шуурхай зохион байгуулах, дутуу ажлуудыг тодорхойлох, гүйцэтгэх, төлөвлөх

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.