“Багануур, Багахангай, Налайх хотуудыг хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэл, үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөө боловсруулах” ажлыг гүйцэтгэгч Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, судлаачдын баг (СЭЗИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Ш.Батжаргал, СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн ахлах багш Д.Мөнхцэцэг, СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш Б.Ганшагай, СЭЗИС-ийн Салбар дунд судлалын тэнхимийн багш Б.Түмэнцацал, СЭЗИС-ийн Маркетингийн менежер Б.Эрдэнэцогт , СЭЗИС-ийн IT инженер Б.Баянболд нар) 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дүүрэгт ажиллан Багануур, Багахангай, Налайх хотуудыг хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэл, үзэл баримтлал, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хөгжлийн стратегийн зураглал, хүрэх үр дүн, тулгарч болох эрсдэл, шийдэл, шаардлагатай суурь мэдээлэл, өгөгдөл, дата цуглуулах чиглэлээр мэдээлэл, зөвлөмжийг хүргэн ажиллав.
Арга хэмжээнд Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Ф.Мөнхгэрэл, Засаг дарга А.Сүхболд, Засаг даргын орлогч Х.Цогцэцэг, Дүүргийн менежер Г.Дагвадорж, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Санжийжамц, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Давааням, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болормаа болон Засаг даргын Тамгын газрын бодлогын хэлтсийн дарга нар, дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцон санал хүсэлтээ илэрхийлэв.


МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХАМГИЙН ТОМ, ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ПЛАТФОРМ “MINING WEEK & MINEPRO 2025” УУЛ УУРХАЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дагуул хот хөгжүүлэх замаар төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах талаар хэлэлцэж байна
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн ёслолын нээлт амжилттай болж өндөрлөлөө