Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Засаг даргын Тамгын газартай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилгоор тусгай хэрэгцээт төрийн цахим үйлчилгээний КИОСК машиныг 2025 оны 1 дүгээр сарын 22- ны өдрөөс эхлэн Засаг даргын Тамгын газарт байршуулж төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлж эхэллээ.Энэхүү киоск нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь “ХУРДАН” цэгээр дамжуулан төрийн байгууллагуудаас тус бүрд нь дараалалд зогсож үйлчилгээ авах бус нэг цонхны үйлчилгээг операторын горимд шилжүүлэн нэг үйлчилгээний ажилтнаас 35 байгууллагын 440 үйлчилгээг одоогоор нэг дор авах боломжийг бүрдүүлээд байгаа бол цаашид 56 байгууллагын 785 үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр иргэн нэг цонхноос нэг оператораас төрийн бүх үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх юм.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ, САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
“НАРНЫ ТОЙРОМ”-2026 ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ҮНДЭСНИЙ МАЙХАНТ ЦУГЛАРАЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ТАЛЫН ГЭГЭЭ” ХАМТЛАГИЙНХАН ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ