
Зөвлөгөөнд өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, гамшиг ослын дуудлага, татварын мэдээллийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Отгонжаргал, Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Т.Лхагвасүрэн, Онцгой байдлын хэлтсийн орлогч, дэд хурандаа Г.Ганзориг, Татварын хэлтсийн дарга Х.Анхбаяр нар танилцууллаа.

Мөн 2025 оныг “Түншлэл-Үйлчилгээний соёлыг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан зорилтот жилийн хүрээнд үйлчилгээний соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын мэдээллийг Боловсролын хэлтсийн дарга Ш.Баасансүрэн, Биеийн тамир спортын хорооны дарга Г.Тэмүүлэн нар танилцуулж, 1 дүгээр хорооны хойд жигүүрийн халаалтын шугам сүлжээ солих ажил хийгдэж байгаатай холбогдуулан холбогдох байгууллагууд өөрийн байгууллагын салбар шугамын хаалтыг шинэчлэх талаар Илч-Орд ОНӨААТҮГ-ын захирал Д.Гантулга тодорхой мэдээлэл, санал хэлэв.
2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шуурхай зөвлөгөөнд нийслэл, дүүргийн Засаг даргаас 21 үүрэг чиглэлийг дүүргийн нийт ААНБ-дад өгч ажилласнаас үүрэг даалгаврын биелэлт 85%-тай хэрэгжсэн байна.Үүнд: бүрэн хэрэгжсэн 17, хэрэгжих шатанд 2, хэрэгжилт хангалтгүй 1, хугацаа болоогүй 1 үүрэг даалгавар байна.
Дүүргийн Засаг дарга А.Сүхболд нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдан, хэрэгжиж буй цаг үеийн шинжтэй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, дараах үүрэг чиглэлийг өгч ажиллав.
Үүнд:
1.Шаардлагатай байршлуудад суваг шуудуу татаж, ус зайлуулах хоолой хийх ажлыг эрчимжүүлэх
2.Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ихээр үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг тодорхойлж, иргэдэд сэрэмжлүүлэг контент бэлтгэн хүргэх
3.Хороодод хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх, санхүүжилтийг шийдвэрлүүлэх
4.Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй томоохон ажлуудын (хөшигтийн хөндий чиглэлийн салбар төмөр замын дэд бүтцийн ажил гм) холбогдох баримт, лавлагаа мэдээллийг бүрдүүлэх, архивлах
5.Замчин, нуурын гэр хорооллын иргэдэд цэвэр, бохир ус, халаалтын шугам хоолой татахад шаардлагатай материал, санхүүгийн тооцооллын талаар мэдээлэл хүргэх, гарын авлага бэлтгэн тараах
6.Ус цэвэршүүлэх төхөөрөмжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулах
7.Хойд жигүүрийн халаалтын шугам сүлжээ солих ажлыг эрчимжүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах
8.Хойд жигүүрийн халаалтын шугам солигдож байгаатай холбогдуулан өөрийн байгууллагын салбар шугамын хаалтыг шинэчлэх
9.Налайх дүүрэгт зохион байгуулагдах “Mining week” арга хэмжээнд байгууллагын дарга, эрхлэгч, ахлах мэргэжилтнүүд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг оролцуулах
10.Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын татвар төлөлтийн талаар мэдээлэл бэлтгэн танилцуулах
11.“Найрамдал -2” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах, БНСУ-ын холбогдох байгууллагад хүсэлт хүргүүлэх
12.“Хөх хотын ОУ-ын Монгол эмнэлэг”-ийн эмч нарыг дүүрэгт 2025 оны 09 сарын 15-16-ны өдрүүдэд ажиллуулах хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх
13.Дүүргийн ААНБ-д өөрийн байгууллагын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудын талаар мэдээлэл бэлтгэн иргэдэд хүргэх
14.Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ
---о0о---