
Дааганы уралдааны түрүү магнайд Нийслэлийн Багахангай дүүргийн уяач Б.Мянгантулгын зээрд халзан зүсмийн даага хурдалсан бол Нийслэлийн Багахангай дүүргийн уяач С.Бадамжавын хээр зүсмийн даага аман хүзүүдлээ. Айргийн гуравт Нийслэлийн Багахангай дүүргийн уяач Алтангэрэлийн хул зүсмийн даага хурдаллаа. Харин айргийн дөрөвт Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн уяач Б.Эрдэнэсайханы хүрэн халзан зүсмийн даага хурдалж айргийн тавд Нийслэлийн Багахангай дүүргийн уяач Ч.Бямбадашын хар зүсмийн даага хурдаллаа.
Ийнхүү дааганы уралдаанд Архангай аймгийн Чулуут сумын уяач Т.Түмэндэмбэрэлийн хул зүсмийн даага баян ходоод болж наадамчин олноо баясгалаа. Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай байх болтугай.