Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Багахангай дүүрэг үүсэн байгуулагдсаны 36 жилийн ойн баярыг тохиолдуулан дүүрэг орон нутагтаа олон жил ажиллаж, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулж буй иргэд, албан хаагчид, багш, сурагчдыг шагнах ёслолын арга хэмжээ боллоо. Тус шагналыг МУ-ын Шадар сайдын ажлын албаны дарга Б.Батбямба, МУ-ын УИХ-ын гишүүн, МУ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх С.Эрдэнэбаяр, ДИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, Засаг дарга А.Сүхболд, Засаг Даргын орлогч Х.Цогцэцэг, Дүүргийн менежер Г.Дагвадорж нар гардууллаа.Алтан гадас-13, Цэргийн гавъяаны одон-2, Хөдөлмөрийн хүндэт медаль-6, Цэргийн хүндэт медаль-1, Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан хүндэт тэмдэг-1, Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг-1, Нийгмийн хамгааллын яамны Жуух бичиг-1, НИТХ-ын шагналаар-5, НЗД-ын шагналаар -4, ДИТХ-ын шагналаар-6, Дүүргийн Засаг даргын шагналаар-8 нийт 48 иргэд, ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшуулав.
БХД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
НОСК: БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ НАЙМАН АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРНО
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
“ЭМЧДЭЭ ТАЛАРХЬЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.