Дүүргийн гадаад харилцааг өргөжүүлэх, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Пусан хотын Кижан аймгийн Иргэдийн хурлын дарга, Засаг дарга тэргүүтэй удирдлагууд өнөөдөр дүүрэгт албан айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын үеэр дүүргийн танилцуулга, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулахаар тохиролцлоо.
Мөн айлчлалын үеэр дүүргийн төв талбайд зохион байгуулсан Төрийн далбаа мандуулах ёслолын ажиллагаа болон шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцсон юм. Зочид төлөөлөгчид 7 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах Дүүргийн баяр наадамд оролцоно.

БХД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
НОСК: БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ НАЙМАН АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРНО
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
“ЭМЧДЭЭ ТАЛАРХЬЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.