

Тус арга хэмжээнд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 80 дугаар анги, цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн, Дотоодын цэргийн 824 дүгээр тусгай салбарын бие бүрэлдэхүүн, Төв аймгийн Баян суманд байрлах ШШГЕГ-ын харъяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, СМДӨАЭАХХГ-ын алба хаагчид ёслолын жагсаалд оролцов.

Ёслолын ажиллагаанд хүндэт зочноор ИТХ дарга Ф.Мөнхгэрэл, Засаг дарга А.Сүхболд, ЗД-ын орлогч Х.Цогцэцэг, ЗДТГ-ынд дарга Л.Санжийжамц, Цэргийн штабын дарга Хурандаа Ш.Бат-Өлзий, Цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Т.Лхагвасүрэн, Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Б.Цогбадрах, Дотоодын цэргийн 824 дүгээр тусгай салбарын захирагч а/х Б.Батбаяр, БНСУ-ын Пусан хотын Кижан аймгийн удирдлагууд, зочид төлөөлөгч нар оролцсон юм.

Цэргийн ёслолын ажиллагааны үед Засаг дарга А.Сүхболд иргэд болон бие бүрэлдэхүүнд хандан үг хэлж баяр хүргэн, шагналын арга хэмжээг зохион байгууллаа.
БХД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ