Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн Ерөнхий сайд нь томилогдохоос өмнө яригдаад эхэлжээ.
Өнөөдөр УИХ-ын чуулган 14.00 цагаас хуралдаж, Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ. МАН-ын Бага хурлаар дэмжигдсэн Г.Занданшатарыг томилох эсэхийг УИХ дахь намын бүлгүүд яг одоо хэлэлцэж байна.АН-ын бүлэг шийдвэрээ нэгтгэж чадахгүй хоёр цаг орчим хуралдаж байна.Түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төсөл боловсруулах ёстой. Харин Ерөнхий сайд УИХ-аар томилогдсоны дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн яригдана. Тэр дундаа Засгийн газрын бүтцийн тухай хуулийг шинэ Ерөнхий сайд өргөн барьж, батлуулах учиртай. Улмаар УИХ-ын баталсан бүтэц дээр сайд нарыг Ерөнхий сайд өөрөө шууд томилох юм.
Харин одоогийн Засгийн газрын бүтцийн тухай хуулиар, бүтэц дараах байдлаар бий. Энэ бүтцийг хэрхэн танах, өөрчлөхөөс сайд нарын нэрс яригдах юм.
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана:
Ерөнхий чиг үүргийн:
1/Эдийн засаг, хөгжлийн яам;
2/Гадаад харилцааны яам;
3/Сангийн яам;
4/Хууль зүй, дотоод хэргийн яам;
Чиглэлийн:
5/Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
6/Батлан хамгаалах яам;
7/Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
8/Боловсролын яам;
9/Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
10/Зам, тээврийн яам;
11/Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
12/Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
14/Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
15/Эрчим хүчний яам;
16/Эрүүл мэндийн яам.