“БАГАХАНГАЙ ЛИГ-2025” ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

2025-5-6
5

“Багахангай лиг-2025" волейболын тэмцээнийг 2 дах удаагаа амжилттай зохион байгуулж өнөөдөр шилдэгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээнийг “Түншлэл-Үйлчилгээний соёлыг дээшлүүлэх" зорилтот жилийн хүрээнд хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, бие бялдарыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, волейболын спортыг дүүрэгт хөгжүүлэхээр дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зохион байгуулсан юм. Энэхүү тэмцээн нь 3-р сарын 24-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл сар гаран үргэлжилсэн бөгөөд тэмцээнд 32 байгууллагын 24 багийн 192 тамирчин оролцсон юм.


Тэмцээний шилдгүүдийг сонирхуулахад:
Эрэгтэй төрөлд тэргүүн байрт Б.Цогбадрах даргатай Ц.Мөнгөнцоож ахлагчтай Онцгой байдлын хэлтсийн баг, дэд байрт Т.Лхагвасүрэн даргатай Р.Баярсүрэн ахлагчтай Цагдаагийн хэлтсийн баг тамирчид , гутгаар байранд Ц.Болд даргатай Ш.Балдорж ахлагчтай Ус суваг ашиглалтын товчооны баг тамирчид шалгарсан юм.Харин эмэгтэй төрөлд тэргүүн байрт Б.Цогбадрах даргатай Х.Дуламсүрэн ахлагчтай Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, дэд байрт Д.Оюунгэрэл даргатай Б.Өнөрцэцэг ахлагчтай Хүүхэд гэр бүл, хамгааллын хэлтсийн баг тамирчид , гутгаар байрт Г.Тэмүүлэн, Б.Оюундэлгэрэх даргатай Б.Буянзаяа ахлагчтай Биеийн тамир спорт хороо, Төрийн банкны баг тамирчид тус тус шалгарлаа.
Мөн эрэгтэй шилдэг довтлогчоор Цагдаагийн хэлтсийн тамирчин Г.Өлзийбат, Эмэгтэй шилдэг довтлогчоор Онцгой байдлын хэлтсийн тамирчин Х.Дуламсүрэн , эрэгтэй шилдэг холбогчоор 91,94 дүгээр сургуулийн тамирчин Э.Соёмбобат шалгарсан бол эрэгтэй тэгш тоглогчоор Онцгой байдлын хэлтсийн тамирчин Ц.Мөнгөнцоож , Эмэгтэй тэгш тоглогчоор Биеийн тамир спорт хорооны тамирчин Б.Буянзаяа нар тус тус шалгарч шилдэгүүд тодорлоо. Мөн энэ үеэр Волейболын спортын дэд мастер цолоор Хүүхэд гэр бүл, хамгааллын хэлтсийн тамирчин Ц.Ганчимэг шагнагдсан юм.
БХД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР





фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.