Тогтвортой хөгжлийн зорилтын Хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс тэргүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд 2025 оны 5-р сарын 5-ны өдөр Багахангай дүүргийн нийт 130 гаруй төрийн албан хаагчид болон иргэдэд “Мэдээллийн аюулгүй байдал, цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа..Сургалтаар дараах сэдвийн хүрээнд оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэв. Үүнд:
Мэдээллийн аюулгүй байдал – Цахим эрүүл мэнд
Цахим хөгжлийг дэмжих хууль, эрх зүйн орчин
Цахим хэрэглээ, цахим ур чадвар, цахим ёс зүй
Хиймэл оюуны хэрэглээ, түүний эерэг ба сөрөг талТус сургалт нь төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим хуваагдлыг арилгах, алслагдмал, үйлчилгээ төдийлөн авч чадахгүй байгаа хүн амын бүлгүүдийн цахим боловсролын суурь мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд анхаарсан чухал сургалт боллоо.
БХД-ИЙН ЗАСАГ ДАРГЫНТАМГЫН ГАЗАР