Тодруулбал, НЗДТГ тус сургуультай 2023 оны 10 дугаар сард харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, Улаанбаатар хотын төрийн албан хаагчдын боловсрол, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байв. Тэгвэл өнөөдөр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дүүргүүдтэй боловсрол, судалгаа, чадавх, засаглал, технологийн салбарт хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгуулснаар соёлын арга хэмжээ, хурал, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг зохион байгуулах, Улаанбаатар хотын хотын засаглал, үйлчилгээг сайжруулахад ухаалаг хотын технологийг нэгтгэсэн төслүүдэд хамтрах, хотын хөгжил, засаглал, ухаалаг хотын шийдэл, төрийн удирдлагын чиглэлээр хамтарсан судалгаа хийх, мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдыг зайнаас суралцах боломжоор хангах цахим курс, боловсролын платформыг хөгжүүлэх зэрэг боломж бүрдэж байна.
БХД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо
НОСК: БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ НАЙМАН АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРНО
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
“ЭМЧДЭЭ ТАЛАРХЬЯ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.