Улаанбаатар хотод орчин үеийн жишиг номын сан барих ажлыг эхлүүллээ

2025-3-26
5

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дэргэд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын стандартад нийцсэн бүх төрлийн үйлчилгээг санал болгох жишиг номын сан барих ажлыг эхлүүллээ. Тус номын санг ирэх оны хоёрдугаар сард ашиглалтад оруулна. Уг төслийг БНСУ-ын Соёлын яамнаас зарласан

"Хилийн чанад дахь номын сан" төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.Тус номын сангийн барилга нь 2500 ам метр талбай бүхий дөрвөн давхар бөгөөд давхар бүртээ уншигчдын насны онцлогт тохирсон ном, соёлын үйлчилгээг үзүүлэхээс гадна, кофе шоп, зохиолчтой уулзах цаг, номын нээлт, цахим өртөө, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан тусгай булан зэрэг үйлчилгээг олон нийтэд үзүүлэх юм.






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.