Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.12 дахь хэсэгт зааснаар орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээг хуулийн этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх эрх зүйн зохицуулалт нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс үйлчилж мөрдөгдөж байна. Дүүрэгт нийтийн тээврийн үйлчилгээ явуулах болсонтой холбогдуулан Улаанбаатар-Багахангай чиглэлд зөвшөөрөлгүй буюу хууль бус такси үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг албан ёсны нийтийн тээврийн үйлчилгээг явуулж эхлэх өдрөөс хойш таслан зогсоож хуулийн хэрэгжилт хангуулж ажиллах болсныг мэдэгдэж байна. Уг асуудалтай холбогдуулан дүүрэгт тогтмол Авто тээврийн хяналтын улсын байцаагч, болон Авто тээврийн хяналт хариуцсан ажилтан тус тус ажиллана.
Тодруулга мэдээлэл авах утас: 70491016
БХД: ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТӨРИЙН ДЭЭД ОДОН,МЕДАЛИАР ДҮҮРГИЙН 10 ИРГЭН ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА.
ДЭЛХИЙД ХАМГИЙН ТОМ "EF EFEKTA" ОНЛАЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЕБС-ИЙН 8-12 ДУГААР АНГИЙН 290 ХҮҮХЭД ХАМРАГДАНА.
АДУУЧИН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.
ШИНЭ ОНЫ АНХНЫ "НАР УГТАХ" ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА