

Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын талаарх мэдээллийг “Глобал куалити” ХХК аудитор Ц.Хишигжаргал танилцууллаа.
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн мэдээллийг Засаг даргын Тамгын газрын дарга Л.Санжийжамц танилцууллаа.

Чанарын менежментийн тогтолцооны стандартыг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх, байгууллага хооронд туршлага солилцох, шаардлагатай модуль сургалтуудыг зохион байгуулах, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор “Хамтын ажиллагааны Санамж бичиг”-т Дүүргийн Засаг дарга А.Сүхболд, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын Захирал Т.Мөнгөнбөгж нар гарын үсэг зурлаа.