
Эдгээр байгууллагад “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ стандартыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээг үзүүлсэн бөгөөд “Глобал Куалити” ХХК баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлснээр байгууллагын дотоод үйл ажиллагааны зохион байгуулалт сайжирч, ажил, үүрэг илүү тодорхой болох, чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг үзүүлснээр иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хамт олны эерэг уур амьсгал бүрдэхэд ач холбогдолтой.