

НБГ-ын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн 2025 оны төсөвт нэг сургуулийн барилга худалдан авах, 5 цэцэрлэгийн барилга худалдан авах, 2 сургуулийн барилга барих нийт 8 төсөл арга хэмжээ, Баянгол дүүргийн төсвийн хөрөнгөөр нэг цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар нийт 145 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүний 71 нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 50 нь нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 14 нь дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Мөн өнгөрсөн сард 2 сургууль, 2 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгад Улсын комисс ажиллаж, акт гарсан” гэв.